Хотын захад байр авбал зээлийн хүү 6%, төвд авбал 12% байна


Засгийн газар “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа зарласан. Уг хөтөлбөрт хамрагдах айл бүр орлогодоо тохирсон түрээс, түрээслээд өмчлөх, хамтын өмчлөл, газраа орон сууцаар солих гэсэн хувилбараас сонгох боломжтой.

Энэ хөтөлбөрөөс байр авах иргэдэд ипотекийн зээлийн хүүг бүсчлэн өөрчлөхөөр БХБОСЯ зэхэж байна. Улаанбаатар хотыг 4 бүсэд хувааж, хотын төвд ипотекийн зээлээр байр авах бол хүүг нь 12 хүртэл хувь байх, хотын зах, бүсчлэн хөгжүүлж буй байршилд ипотекийн зээлээр байр авах бол 6 хувь байх гэнэ.

Ипотекийн хүүгийн бүсчлэл:

I бүс: 6 хувь байна. Энэ бүс нь төвлөрөлийг сааруулах, олон төвт, дагуул хот, дэд төв, гэр хорооллын дахин төлөвлөлийг дэмжих зорилготой.

II бүс: 8 хувь байна. Шинэ суурьшил, дэд бүтцээр хангах, хотын тэлэлтийг хязгаарлах зорилготой.

III бүс: 10 хувь байна. Барилгажилт нягтарсан, одоогийн суурьшлыг хадгалж, орчныг сайжруулах зорилготой.

IV бүс: +12 хувь байна. Төвлөрөл ихтэй, хотын төвийн хэсгийн нягтралыг бууруулж, бусад бүс рүү орон сууцны эрэлтийг чиглүүлх зорилготой.

“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрт хамрагдах иргэд:

  • Төрийн үйлчилгээний ажилтан 20%
  • Ахмад настан 18%
  • Залуу гэр бүл 15%
  • Төрийн бусад албан хаагч 15%
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гэр бүл 10%
  • Хувийн хэвшил, хувиараа хөдөлмөр эрхлэгч 10%
  • Өрх толгойлсон эцэг, эх 5%
  • Олон хүүхэдтэй гэр бүл 5%
  • Гамшгийн улмаас орон гэргүй болсон иргэд 2%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *