ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Болорчулууныг томилжээ


ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр өнөөдөр Засгийн газар Ц.Болорчулууныг томилжээ. Тус яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Жамбалцэрэн өөр ажилд шилжихээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна.

Ц.Болорчулуун 2008 онд Тариалан эрхлэлтийн сангийн дэд захирал, 2010 онд ХХААХҮЯ-ны Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны захирал, 2011 оноос Мал хамгаалах сангийн дэд захирал, 2015 оноос яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, 2020 оноос Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байв.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *