1 сурагчийн үдийн хоолны мөнгийг 5845 төгрөг болгоно


Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн 1 сурагчийн үдийн хоолонд 2026 онд 4660 төгрөг зарцуулж байна. Үүнийг 2027 онд 25.4 хувиар нэмж, 1-5 дугаар ангийн 1 сурагчид оногдох хоолны зардлыг 5845 төгрөг болгон нэмэхээр улсын төсвийн төсөлд Боловсролын яам тусгажээ.

Сургуулийн 1 сурагчийн хоолны зардал 1 ам.долларт хүрвэл хүүхэд өдөрт авах шаардлагатай илчлэг, шим тэжээл, аминдэмийн хэрэгцээгээ хангах боломжтой гэж олон улсын байгууллагууд зөвлөдөг аж. Иймээс улс орнууд үдийн хоолны зардлыг 1 хүүхдэд 1 ам.доллар байлгахыг хичээдэг юм байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *