Гаалийн байцаагчид 19.5 саяын хахуул өгсөн төлөөлөгчийг 6 саяар торгожээ


Гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т “М…” ХХК, “З…” ХХК, , “М…” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газарт бүрдүүлэлт хийсэн бараа материалын нийт 17 удаагийн гаалийн мэдүүлэгт зөрчилгүй мэтээр хяналт шалгалт хийлгэжээ. Ингэхдээ Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Г.Б-д 2026 оны 01 дүгээр сарын 15, 16-ны өдөр арилжааны банкин дахь бусдын дансаар дамжуулан 19.5 сая төгрөгийн хахууль өгсөн аж. Үүнийг АТГ шалгаж тогтоон, хэргийг нь хянуулахаар прокурорт хүргүүлжээ. Прокурор уг хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх Н.Т-г хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сая төгрөгөөр торгох ял оногдууллаа.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *