УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10:00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийг батлахаар төлөвлөжээ.
Засгийн газар 41.3 ихнаяд төгрөгийн орлого олж, 43.6 ихнаяд төгрөгийн зарлага гаргахаар тооцсон төсөв УИХ-д өргөн мэдүүлсэн. Үүнийг УИХ-ын гишүүд хэлэлцэх явцдаа орлогыг 39.2 ихнаяд, зарлагыг нь 41.5 ихнаяд болгож багасгаад байна.
