Э.Одмөнх: Бөхийн холбооны ажилтан тэр үед бөхчүүдийн гарыг арчуулж байсан


Монгол бахархлын өдөр, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдааны дараа шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай гар барихын өмнө хөлстэй гараа арчихыг албаныхан сануулж, гарыг нь арчуулсан байдаг. Монголын үндэсний бөхийн холбоо үүнд “Энэ жилийн Улсын баяр наадмаас эхэлж, бөхчүүдийн гарыг арчуулж байгаа. Бөхийн барилдаан 6-8 цаг завсарлагагүй үргэлжилж, бөхчүүд хүчээ шавхан барилддаг тул ариун цэвэрт анхаарах шаардлагатай. МҮБХ цаашид бүх шатны барилдаанд бөхчүүдэд гар арчих дадал хэвшүүлнэ” гэж мэдэгдсэн юм. 

Үүнтэй холбоотойгоор ЗГХЭГ-ын Төрийн ёслолын газар өнөөдөр сэтгүүлчдэд тайлбар өглөө.

ЗГХЭГ-ын Төрийн ёслолын газрын дарга Э.Одмөнх:

-Лхагвагэрэл арслан дээр очоод, өмнөх жишгийн дагуу хамгийн сүүлд гарч, цомоо авах ёстойг нь хэлсэн. Монголын үндэсний бөхийн холбооны эмэгтэй ажилтан тэр үед хажууд бөхчүүдийн гарыг арчуулж байсан. Энэ нь манайхаас авсан арга хэмжээ биш.

Бичлэг цахим орчинд тарсны дараа Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжаваас учрыг тодруулахад “МҮБХ ийм арга хэмжээ авсан” гэсэн тайлбар өгсөн. Төрийн гурван өндөрлөг иргэдтэй уулзаж, гар барьдаг. Харин төрийн ёслолын дэг журамд хүний гарыг ариутгах тухай зохицуулалт байхгүй. Манайх бөхийн гарыг ариутгуулаагүй. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *