Европын Цөмийн судалгааны байгууллагын (CERN) LHCb туршилтын баг гоо кварк агуулсан Bd бөөм хоёр мюон болон задардгийг илрүүлжээ. Эрдэмтдийн тооцоолсноор уг үзэгдэл ойролцоогоор 10 тэрбум задрал тутамд 1 удаа тохиолддог байна.
Энэхүү судалгаа 1984 оноос эхэлсэн бөгөөд шинэ хэмжилтийн үр дүн 3.2 сигмагийн түвшинд хүрчээ. Гэвч физикийн шинжлэх ухаанд нээлт баталгаажуулахад шаарддаг таван сигмагийн босгод хараахан хүрээгүй байна. Судалгааны үр дүн нь орчлон ертөнцийн бөөмсийн харилцан үйлчлэлийг тайлбарладаг Стандарт загварын онолыг илүү нарийвчлалтай шалгах боломж олгож байна.
