Завхан аймгийн Сонгино сумын Тариат голд шархдаж, ижил сүргээсээ хоцорсон хун шувууг тус сумын байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагчид авран хамгаалжээ. Тэд хунг өвлийг өнтэй давуулахаар жил бүр хунгийн сүрэг өвөлждөг Ховд аймгийн Дөргөн сумын Далай нуурын хамгаалагчдад хүлээлгэн өгчээ.
Тэд Хар-Ус нуурын тусгай хамгаалалттай газрын байцаагч нарт мэдэгдэж, мэргэжлийн зөвлөгөө зөвлөмж аван, мал эмнэлэгт үзүүлж шаардлагатай эмчилгээ, асаргааг хийсний дараа Далай нуурын хунгийн сүрэгтэй нь эсэн мэнд нийлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
