Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр У.Хүрэлсүх өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдсэн. Ерөнхийлөгч бол зэвсэгт хүчний ерөнхий командлагч.
Үүний өмнө Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр Ерөнхий сайдад өргөдлөө өгсөн юм. Үүнтэй зэрэгцэн Батлах хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэгт хугацаа дуусжээ. Хошууч генерал Д.Ганхуягийг Засгийн газар 2020.09.16-нд 108 дугаар тогтоолоор БХЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар томилсон юм.
Засгийн газар өнөөдөр энэ асуудлыг хэлэлцээд, Д.Батлутыг Батлан хамгаалахын сайд албан тушаалаас чөлөөлөлгүй, түр хойшлуулсан байна. Мөн хошууч генерал Д.Ганхуягийг БХЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллах хугацааг сунгажээ.
