Өнөөдөр ЗГ шатахууны үнийг хямдруулахаар газрын тосны бүтээгдэхүүн оруулж ирдэг компаниудтай тохирчээ. Тэдэнд шатахуун нөөцлөхөд нь зориулан, Хөгжлийн банкнаас зээл өгсөн байна. Уг зээлийн хүүгийн 7%-ийг Монголбанк төлөхөөр болжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал:
-Шатахууны хомсдолоос үүдэлтэйгээр нийлүүлэлтээ нэмэхээр болсон. Манай улс өмнө нь ОХУ-аас нийт шатахууныхаа 90%-ийг авдаг байсан. Одоо ОХУ-аас 70%-ийг нь, 30%-ийг нь Хятад, Өмнөд Солонгосоос авч байна. Энэ сард 90 мянган тн шатахуун авч байна. Энэ бол сайн хэрэг.
Нийлүүлэлт нэмэгдээд ирэхээр ЗГ зээлийн дэмжлэг үзүүлж байж, үнэ бууруулна. “100 сая ам.долларын ЗГ-ын баталгаа гаргаж өгье” гэхээр “Байхгүй юмыг яаж дэмжих юм бэ?” гэдэг байсан.
Монголбанктай ярилцсаны дагуу зээлийн хүү дээр 7%-ийн дэмжлэг үзүүлээд, шатахууны нөөц бүрдүүлж эхэлсэн. Үүний хүрээнд ЗГ өнөөдөр шийдвэр гаргаж, Хөгжлийн банкаар дамжуулан, хүүгийн 7%-ийг Монголбанк дэмжээд, урт хугацааны зээл гаргасан.
Үүний үр дүнд өнөө шөнийн 12:00 цагаас энгийн АИ92 шатахууны үнэ 150, евро АИ92 бензиний үнэ 1000 төгрөгөөр хямдарна. Тулаад ирсэн зовлонгоо туулж гарах гэж байна.
