ЦХИХХ-ын сайд Ч.Номин Соёлын сайдаар ажиллаж байхдаа Англи улсын хөлбөмбөгийн “Фүлхэм” багтай хамтран ажиллах гэрээ байгуулж, Монгол Улсыг 6.5 тэрбум төгрөгийн өрөнд оруулсан тухай ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр мэдээлсэн. Уг мөнгийг манай улс төсвөөс төлөхөөр болсон.
Энэ талаар өнөөдөр Ерөнхий сайд Н.Учралаас сэтгүүлчид тодруулахад “Ч.Номин сайдын асуудалд баримт нотолгоотойгоор хандана. Баримт нотолгоонд үндэслэн, хариуцлага тооцох асуудлыг ярина” гэсэн хариу өгөв.
