УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалтыг үндэслэн УИХ-ын дарга С.Бямбацогт хүсэлтийг танилцуулав. Түндэвийн Жамбаажамц Санхүүгийн зохицуулах хорооны даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэнэ. Уг саналыг дэмжих эсэхээр санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 63.3 хувь нь дэмжлээ.
СЗХ-ны даргыг ажлаас нь чөлөөлөхийг байнгын хороо дэмжлээ
