М.Энхболдыг ҮАБЗ-өөс гаргаад, оронд нь хүүхэлдэйгээ тавих замаар мафи ч төлөвлөж чадахгүй хэрэг хийсэн


АН өнөөдөр 4/11 мэдээллийн цагаараа сэтгүүлчдэд авлигын асуудлаар мэдээлэл өгч байна.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Анх төмөр зам, нүүрсийг нууцад авдаг, мафи ч төлөвлөж чадахгүй ийм зохион байгуулалттай гэмт хэрэг хийх болсон шалтгаан бол М.Энхболд гэдэг хүнийг УИХ-ын даргын албан тушаалаас огцруулах үйл явцаас эхэлсэн. ҮАБЗ дээр тэр хүн энэ асуудлын эсрэг зогсож байсан. Энэ хүнийг ҮАБЗ-өөс гаргаад, оронд нь өөрийн бодлогыг дэмжих хүүхэлдэйнүүдийг тавих замаар ҮАБЗ-ийн анхны ийм шийдвэр гарсан. ҮАБЗ энэ шийдвэрийг гаргах үед УИХ-ын дарга нь Г.Занданшатар гэдэг хүн байсан.

Тухайн үед би бичиж байсан “Ерөнхийлөгч нутгийнхаа дүүг УИХ-ын толгой дээр авчирч тавиад, түүнийгээ ҮАБЗ гэдэг тусдаа халхавч хурал руу оруулж ирээд, шүүхийг шүүх биш, прокурорыг прокурор биш болгож, УИХ-ын гишүүдийг заналхийлж байгаад, авлигыг эхлүүллээ шүү” гэж.

Тиймээс авлигын энэ гэмт хэргийг ул сууриас нь эхэлж шалгах ёстой. ҮАБЗ-д тухайн үед шийдвэр гаргасан бүх хүн хариуцлагаа хүлээхээс гадна, тэр шийдвэр дээр ямар байр суурьтай байсан нь бүгд ил болох ёстой. Иргэд, олон нийт үүнийг бүгд мэдэх ёстой.

Энэ олон жил үргэлжилсэн энэ хулгайг хэн өөгшүүлж, шүхэрлэж, хамгаалж, дараа дараагийн хулгайн эх үүсвэр болгов гэдгийг ард түмэн мэдэх ёстой.

Ний нуугүй хэлэхэд, МАН-ын дотоод хэрүүл бол хулгайн хэрүүл байдаг. АН-ын дотоод маргаан бол бодлогын маргаан байдаг. Бид асуудлыг шийдье гэж дотроо маргалддаг. МАН чи их хулгайллаа гэж дотроо хэрэлддэг. Ийм л ялгаатай болчхоод байна. Энэ ялгааг төрөөс яаж арилгах вэ гэдгийг бодох ёстой болсон байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *