Зөвшөөрөлгүйгээр мод огтолсон хүнд 5 мод тарьж ургуулах үүрэг хүлээлгэжээ


Иргэн М.Б 2026.09.29-нд ойгоос ямар ч зөвшөөрөлгүйгээр 2.3 шоо метр шинэс мод хөрөөдөн, “Ванет” загварын тээврийн хэрэгсэлд ачин, авч явжээ. Ойн санд хохирол учруулсан түүний энэ үйлдэлд прокурор Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар мод бэлтгэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх М.Б-г хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 мянган төгрөгөөр торгон, 5 мод тарьж ургуулах үүрэг хүлээлгэжээ. Үүнээс гадна гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон 2.3 шоо метр мод зэргийг хруаан авч, улсын орлого болголоо.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *