Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга С.Бямбацогтод 2026.11.17-нд албан бичгээр ирүүлсэн байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо уг хүсэлтийг өчигдөр хүлээн авч, ёсоор болгосон. Өнөөдөр уг хүсэлтийг чуулган нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүдийн асуултад хариулахдаа “Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болно. Ерөнхийлөгчийн сонгуультайгаа хамт ард түмний санал асуулга явуулах хэрэгтэй. Ард түмнээс асуух хэрэгтэй” гэж хариуллаа.
Тэрээр Ерөнхийлөгчийн засаглалтай болох эсвэл Ерөнхийлөгчийг УИХ томилдог болох гэсэн 2 сонголтыг өнөөдөр УИХ-ын гишүүдэд байсхийгээд санал болгож байна. УИХ доод, дээд гэсэн 2 танхимтай болж, нэгнийгээ хянах боломж байгааг ч сануулсан юм. Эдгээр өөрлөлтийн алийг нь ч хийсэн, эхлээд Үндсэн хуулиа өөрчлөх шаардлагатай.
