У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөллөө


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга С.Бямбацогтод 2026.11.17-нд албан бичгээр ирүүлсэн байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо уг хүсэлтийг өчигдөр хүлээн авч, ёсоор болгосон. Өнөөдөр (2026.11.19) уг хүсэлтийг чуулган нэгдсэн хуралдаанаараа сонсож, гишүүд асуулт асуун, үг хэлэв. Дараа нь Ерөнхийлөгч үг хэллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

–Эх орны эрх ашгаас урвасан хэнтэй ч тохиролцож болохгүй. Энэ шийдвэр цаашид ёс суртахууны жишиг болж, залуу үед манлайлал үзүүлж чадна гэж би үзэж байна.

Дэлхий дахинд шинэ жишиг тогтож буй энэ үед монголчууд бид дотоод эв нэгдлээ бэхжүүлэх нь тун чухал байна.

“Ухнаагийн Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжье” гэсэн томьёоллоор санал хураав. Ерөнхийлөгчийг чөлөөлөхийг гишүүдийн 92 хувь нь дэмжлээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *