Ардчилсан намын Сонгуулийн стратегийн байгууллага өнөөдөр (2026.11.20) хуралдаж, Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах, олон нийтэд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд удирдахаар болов. АН сонгуулийн штаб болох Сонгуулийн стратегийн байгууллагыг 2026 оны 6 дугаар сард байгуулсан байна.
АН Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгууллаа
