Ган үйлдвэрлэх цогцолборыг “Бээжин жианлунг” групп байгуулахаар болжээ


Дархан, Сэлэнгийн бүсэд ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах этгээдтэй хэлэлцээ хийх, гэрээний төслийг тохирох үүрэг бүхий ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаар ахлуулан Ерөнхий сайдын захирамжаар байгуулахаар өнөөдөр ЗГ шийдвэрлэлээ. Тус төсөлд хөрөнгө оруулагч сонгон шалгаруулах ажиллагааг энэ оны 4 дүгээр сарын 10-наас 5 дугаар сарын 11 хүртэл олон нийтэд нээлттэй зарлаж, Гадаад харилцааны яамаар дамжуулан ган, металлургийн салбарын тэргүүлэгч 30 гаруй компанид урилга хүргүүлжээ.

2026.10.22-нд оролцогчдоос ирүүлсэн материал, баримт бичгийг сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан шалгуур, шаардлагын дагуу үнэлж, БНХАУ-ын “Бээжин жианлунг” (Beijing Jianlong Heavy Industry Group) групптэй хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлийг хэлэлцэхээр шийдвэрлэжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *