“Парис 2024” Паралимп: Монгол Улс медалийн чанараар 29-р байрт жагсаж байна


Паралимпын 17 дугаар наадам 4 дөх өдрөө үргэлжилж байна. Дөрвөн өдрийн дараах байдлаар Монгол Улс 1 алт, 2 мөнгөн медальтайгаар 29-дүгээр байрт жагсаж байна. Манай урд хөрш БНХАУ-ын баг, тамирчид 33 алт, 27 мөнгө, 11 хүрэл медальтайгаар хүснэгтийг тэргүүлж буй бол Их британи, АНУ, Бразил, Франц, Австрали улсын баг, тамирчид удаалж байна.

 
Паралимпын эхний өдөр манай улсаас баг, тамирчдын салхийг хагалсан У.Сүрэнжав таеквондогийн к44 ангилалд алтан медаль хүртэж, Парисын тэнгэрт эх орныхоо далбааг мандуулсан. Түүний араас мөн таеквондогийн төрөлд Дэлхийн 5 удаагийн аварга, Ази тивийн 5 удаагийн аварга МУГТ Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртэж медалийн буухиаг үргэлжлүүлээд байсан. Тэгвэл Монголчууд өчигдөр дахин нэг Паралимпын шинэхэн медальтнаа өлгийдөн авлаа. Тэр бол шүдний их эмч мэргэжилтэй, ОУХМ Ц.Баттулга анх удаагаа паралимпын наадамд өрсөлдөж хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд мөнгөн медаль хүртлээ.

 

  Одоо манай баг, тамирчид байт харваа, жүдо, пауэрлифтинг, усанд сэлэлт, хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн Т53 төрлийн 100 метрийн уралдаанд хүч сорин өрсөлдөнө.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *