Чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох баг бүрэлдэхүүн тодорлоо


Олимпын бус жингийн чөлөөт бөхийн ДАШТ Албани улсын Тирана хотод 10 сарын 28-31ний хооронд зохион байгуулагдана. Тус тэмцээнд оролцох шигшээ баг, тамирчдыг тодруулах сорил тэмцээн өчигдөр Спортын төв ордонд болж өндөрлөлөө.

Тэмцээн олимпын бус эрэгтэй 4 (61кг, 70кг, 79кг, 92кг), эмэгтэй 4 (55кг, 59кг, 65кг ,72кг) жинд болж,  эх орноо төлөөлөн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдаа тодруулав.

Эрэгтэй:

61кг- Т.Цогбадрах ( Алдар спорт хороо )

70кг- Э.Тэмүүлэн ( Хилчин спорт хороо )

79кг- О.Сүлдхүү ( Алдар спорт хороо )

92кг- Г.Ганхуяг ( Алдар спорт хороо )

Эмэгтэй:

55кг- Ч.Отгонтуяа ( Алдар спорт хороо )

59кг- С.Цэрэнчимэд ( Алдар спорт хороо )

65кг- Т.Энхжин ( Алдар спорт хороо )

72кг- З.Болортунгалаг ( Хилчин спорт хороо )


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *