МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС 322.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ


Мөнгө угаах гэмт хэрэг 2021 онд 329, 2022 онд 336, 2023 онд 308 гарч, мөрдөн шалгасан байна. 2021 онд 70, 2022 онд 80, 2023 онд 88 ийм хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ оны эхний хагас жилд мөнгө угаах 226 хэргийг прокурор хянаж, 34 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байна. Энэ гэмт хэргийн улмаас 322.1 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 13.5 тэрбумыг нь нөхөн төлүүлж, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад 39.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө битүүмжилж, 70.3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хураан авчээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *