Монгол Улсын хүүхдүүдийн 37 хувь нь нийгмийн хамгаалал шаардлагатай нөхцөлд байна. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг гэр бүлээс нь тусгаарлаж хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ гэж бий. Энэ үйлчилгээн дотор хүүхдийгасралт гэр бүлдасруулах гэдэг үйлчилгээ нэмэгджээ. Уг үйлчилгээг Хүүхэд хамгааллын тухай шинэчилсэн хуульд тусгасан агаад энэ оны 9 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болсон юм.
Энэ бол шинэ үйлчилгээ биш. 2011 оноос хойш хэрэгжүүлсэн энэ үйлчилгээг Хүүхэд хамгааллын тухай хуульд тусгаж, албан ёсных болгосон аж. Төрөл, садан нь авахгүй гэсэн хүүхдийг өөр айлд асруулах зорилгоор энэ үйлчилгээг бий болгожээ.
Асралт гэр бүлээ тухайн хүүхэд өөрөө сонгоно. Тэр хүүхдийг асран өсгөж буй айл сар бүр Нийгмийн халамжийн сангаас мөнгөн тэтгэмж авах юм байна. Одоогоор мөнгөн халамжийн хэмжээ тодорхой бус байгаа аж. Барагцаагаар 300 мянган төгрөгийн тэтгэмж өгч магадгүй ажээ.
Ийм хүүхдийг асрах хүсэлтэй гэр бүл сум, аймаг, хороо, дүүргийнхээ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн халамжийн хэлтэс, ажилтанд хүсэлт гаргана. Тэднийг бүртгэж, мэдээллийн сан үүсгэн, сургалтад хамруулж, гэрчилгээ олгоно. Хүүхэд асран хүмүүжүүлэх гэрээ байгуулна. Гэхдээ хүсэлт гаргасан гэр бүл бүрийг асралт гэр бүл болгохгүй. Тухайн айлын орон байр, амьдралын нөхцөл, өрхийн орлого, гэр бүлийн гишүүдийн харилцаа, амьдралын хэвшил, зан үйл, сэтгэлзүйн байдал зэргийг судалсны эцэст асралт гэр бүл болгох эсэхийг шийдэх юм.
Энэ бүхнийг тусгасан журмаа шинэчлэхээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ажиллаж байна.
Асралт гэр бүлээр асруулах хүүхэд:
- Эцэг эх нь хоёул нас барсан
- Эцэг, эх нь хоёулаа нас барсан, эсхүл сураггүй алга болсон гэж шүүх тооцсон
- Эцэг, эх нь хоёулаа иргэний эрх зүйн чадамжгүй эсхүл хязгаарлагдмал чадамжтай гэж шүүх тооцсон,
- Шүүхийн шийдвэрээр эцэг, эх байх эрхийг нь хязгаарласан, хассан.
- Эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, цагдан хоригдсон, хорих ял эдэлж байгаа зэрэг шалтгаанаар хүүхдээ биечлэн асрах,тэжээн тэтгэх боломжгүй болсон.
- Эцэг, эх хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүүхдээ хамгаалах, асран хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүргээ удаа дараа биелүүлээгүй.
- Эцэг эх нь хүүхдийнхээ эсрэг хүчирхийлэл үйлдсэний улмаас хүүхдийн бие махбодь, сэтгэл санаа, хөгжилд эрсдэл учирсан.