Өнөөдөр Тажикистаны Душанбе хотод жүдо бөхийн залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Энэ тэмцээнд 67 орны 534 жүдоч мэдүүлгээ ирүүлжээ. Тэгвэл манай улсаас өсвөрийн анхны Дэлхийн аварга Тэрбишийн Ариунзаяа тэргүүтэй эрэгтэй 6, эмэгтэй 8, 2 дасгалжуулагч нийт 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцохоор эх орноосоо мордлоо.
Тодруулбал
Эрэгтэйчүүдийн төрөлд
- 60 кг: Ө.Жанцандорж, М.Тэргэлсар
- 66 кг: Б.Мөнгөнхуяг
- 73 кг: Ж.Энхтөр
- 81 кг: Н.Жангарай
- +100 кг: О.Гэрэлтбаяр
Эмэгтэйчүүдийн төрөлд
- 48 кг: Ж.Анударь
- 52 кг: М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа
- 57 кг: Т.Ариунзаяа, О.Оюунчимэг
- 63 кг: Д.Есүй
- 70 кг: Б.Ням-Эрдэнэ
- -78 кг: О.Хүслэн нар хүч үзнэ.
Эргэн сануулахад тэртээ 2008 онд Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын анхны медалийг -100 кг жинд Баттулгын Тэмүүлэн хүрэл медаль, 60 кг жинд Даваадоржийн Төмөрхүлэг нар мөнгөн медаль авч хүртэж байсан түүхтэй.
Харин 2014 оны АНУ-ын Лодердейл хотноо болсон ДАШТ-ээс +100 кг-ийн жинд алтан Өлзийнбаярын Дүүрэнбаяр алтан медаль хүртэж, залуучуудын дэлхийн аварга болсон. Тэгвэл эмэгтэйчүүдээс Лхагвасүрэнгийн Сосорбарам 2019 онд Мороккод болсон ДАШТ-ээс 52 кг-ийн жинд мөн алтан медаль хүртэж, Дэлхийн аварга болсон билээ.
Залуучуудын ДАШТ-ээс медаль авсан тамирчдыг танилцуулъя
Ц.Наранжаргал 2011 оны ДАШТ-ээс 70 кг-ийн жинд мөнгөн медаль
Б.Мөнгөнчимэг 2013 оны ДАШТ-ээс 63 кг-ийн жинд хүрэл медаль
Б.Амартүвшин 2014, 2015 оны ДАШТ-ээс 55 кг-ийн жинд хошой хүрэл медаль
Г.Баттулга 2014 оны ДАШТ-ээс 55 кг-ийн жинд хүрэл медаль
Ц.Цогтбаатар 2014 онд 60 кг жинд мөнгө, 2015 онд мөн мөнгөн медаль
Г.Наранцэцэг 2015 оны ДАШТ-ээс 44 кг-ийн жинд хүрэл медаль
Л.Өнөболд 2017 оны ДАШТ-ээс 55 кг жинд хүрэл медаль
Ж.Амарболд 2017 оны ДАШТ-ээс 60 кг жинд хүрэл медаль
Л.Энхрийлэн 2017 оны ДАШТ-ээс 57 кг жинд мөнгөн медаль хүртэж байв.