Аав, хүү хоёр хамтдаа NBA-ын талбайд гарч нэгэн шинэ түүхийг бичлээ   


Бүх цаг үеийн хамгийн шилдэг тамирчдын нэг болох Леброн Жеймс өөрийн хүүтэйгээ талбайд гарлаа.  2024 оны “NBA”-ийн драфтын хоёрдугаар шатанд “Los Angeles Lakers” баг Бронни Жеймсийг сонгожээ.

“ESPN” мэдээлснээр Lakers-ийн ерөнхий менежер Роб Пелинка Бронни руу залгаж драфтлагдсан гэдгийг нь хэлсний дараа ЛеБрон гэр бүл, найз нөхдийнхөө хамтаар оргилуун дарс буудуулж тэмдэглэсэн байна.

Хэдийгээр улирлын өмнөх тоглолт боловч аав, хүү 2 зэрэг талбайд гарсан нь спортын сонирхогчдын хувьд түүхэн мөч байлаа.

NBA-д өмнө нь аав хүү 2 зэрэг тоглож байсан тохиолдол үгүй. Америкийн мэргэжлийн спортод NFL-д 1, MLB-д 2 удаа тохиолдож байсан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *