Испанийн “Эспаньол” баг хаягдсан нохдод шинэ эзэн, дулаан гэр олж өгч байна


Испанийн Ла Лигийн есдүгээр тойрог үргэлжилж буй. Аравдугаар сарын 05-ны өдөр буюу өнгөрсөн Бямба гарагт “Эспаньол” багийн тоглогчид тоглолтын өмнө хаягдсан нохдыг талбай руу хөтлөн гарчээ. Энэ үйлдэл нь олон нийтийн дунд талархал хүлээж байна. Тодруулбал тус баг нь өнгөрсөн жилээс гудманд хаягдсан нохдод шинэ эзэн, дулаан гэр олоход туслах үүднээс талбай руу дагуулан гарч эхэлжээ.

RCDE цэнгэлдэх хүрээлэнд болсон тус тоглолтод “Эспаньол” баг “Майорка” багийг 2:1 харьцаагаар буулган авч, есөн тойргийн дараах байдлаар нийт 10 оноотойгоор Ла Лигийн 14-р байрт бичигдэж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *