BTS хамтлагийн гишүүн Ким Сеокжин буюу Жин энэ оны зургаадугаар сарын 12-ний өдөр цэргээс халагдсан.Тэрээр цэргээс халагдсанаасаа хойш идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд GUCCI болон Laneige брэндийн элч төлөөлөгчөөр ажиллаж байна. “Big Hit Music”-ын эрх бүхий албан тушаалтан “Жин шинэ цомгоо 11 сард гаргахаар төлөвлөж байгаа нь үнэн. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг эцэслэн шийдсэний дараа зарлана” гэж мэдээлжээ. Тэр бээр анхны соло сингл “The Astronaut”-аас хойш хоёр жилийн дараах анхны бүрэн хэмжээний соло цомгоо гаргах гэж байна. Ганцаарчилсан карьераар эхлүүлж буй түүний шинэ цомгийг арми нар нь тэсэн ядан хүлээж байна гэжээ
BTS хамтлагийн гишүүн Жин ирэх сард анхны соло цомгоо гаргана
