УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна


УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүйн байнгын хорооны гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна. УИХ-аас хууль, эрх зүйн шинэчлэлийн “Гурван төгөлдөршил” бодлогыг зарласан. Энэ хүрээнд хууль тогтоох байгууллага, шүүх засаглал хамтран ажиллаж, “хүн төвтэй” хуулийн үзэл баримтлалыг бий болгохоор санал солилцож эхэллээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан шүүхийн байгууллага хараат бусаар ажиллахад онцгой анхаарал хандуулж, орчин нөхцөлийг сайжруулах, бие дааж асуудлаа шийдвэрлэхэд хамтран ажиллана гэлээ. Хууль тогтоох дээд байгууллага, шүүх засаглал нь тус тусын чиг үүрэгтэй боловч хууль эрх зүйн төгөлдөршлийг явуулахад хамтран ажилласнаар иргэдийн хүлээлтэд хууль тогтоомжуудыг нийцүүлэх боломж бүрдэнэ гэдгийг онцоллоо.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *