Өмнөд Солонгосын хөлбөмбөгчин Хван И Жо хамтрагчидтайгаа бэлгийн харьцаанд орж буй бичлэгээ нууцаар авсандаа уучлалт гуйжээ. Прокуроруудын мэдээлснээр 31 настай довтлогч 2022 оны зургаадугаар сараас есдүгээр сарын хооронд дөрвөн удаа өөрийн хоёр хамтрагчтайгаа бэлгийн харьцаанд орсноо зөвшөөрөлгүйгээр бичлэг болгон бичсэн байна.
Энэ хэргийн анхны шүүх хурал Лхагва гарагт боллоо. Энэ үеэр Хван И Жо уучлал гуйж, “Би ирээдүйд ямар ч буруу зүйл хийхгүй, хөлбөмбөгчний хувьд чадах бүхнээ хийх болно. Миний үйлдлээс болж хохирсон хохирогчдоос чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Намайг дэмжиж байсан хүмүүсийнхээ урмыг хугалсанд харамсаж байна хэмээн хэлжээ.
Уг бичлэгийг өнгөрсөн зургаадугаар сард түүний хүргэн эгч нь харлуулах зорилгоор олон нийтэд цацаж ил болжээ. Болсон явдалд Хван шүүхэд өргөдөл гаргаснаар тухайн эмэгтэйд гурван жилийн ял оноожээ.
Тэрээр өнгөрсөн сард Английн Ноттингем Форест багаас Туркийн Алан Аланьяспор руу шилжжээ.
One response to “БНСУ-ын хөлбөмбөгчин бэлгийн харилцаанд орж байхдаа хийсэн бичлэгнийхээ төлөө уучлал гуйлаа”
Хүргэн эгч гэж ямар хүн байнаа. Хүргэн гэхээр эрэгтэй хүн баймаар