2024 оны 10 дугаар сарын 19-20 шилжих шөнө Богдхан уулын Дархан цаазат газрын Жаргалантын аманд айлын байр шатаж байгаа дуудлага Нийслэлийн Онцгой байдлыг газарт бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын 14,30 дугаар ангийн алба хаагчид галыг 30 минутын дотор бүрэн унтраажээ. Иймд иргэдийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, ил задгай тамхины иш хаяхгүй, үнс асгахгүй байхыг сануулж байгаа юм.