Өнгөрсөн аравдугаар сарын 31-нд “Бага насны хүүхэд нас барсан байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 13 настай хүүхэд ил харагдах шарх, сорвигүйгээр автомашин дотор нас барсан нь тогтоогджээ. Урьдчилсан байдлаар газ үнэрлэж нас барсан байж магадгүй гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг сануулж байна.