Нийслэлийн 10 сургууль дээр хоол тэжээлийн орчны үнэлгээ хийнэ


Суралцагчдын хоол хүнсний сонголт, хооллох хэв маягт нөлөөлөх олон хүчин зүйлс байдаг ч тэдэнд эрүүл зан үйл төлөвшүүлэхэд сургуулийн орчин чухал нөлөө үзүүлдэг. Тэгвэл “Ерөнхий боловсролын сургуулийн хоол тэжээлийн орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголын хүүхдийн зөвлөлийн гишүүд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлал, хүнсний аюулгүй байдлын алба, Боловсролын ерөнхий газартай хамтран сургуулийн хоол тэжээлийн орчны үнэлгээг нийслэлийн 10 сургууль дээр зохион байгуулахаар ажиллаж байна” гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв мэдээллээ.  


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *