Н.Өнөрцэцэгийг бөөрний дутагдалтай гэж оношилсон тул өлсгөлөнгөө үргэлжлүүлбэл эрсдэлтэй болохыг сануулжээ


Н.Өнөрцэцэгийн зүгээс 2024 оны 11 дүгээр сарын 4-ний 9 цагаас эхлэн шүүх хурлыг нээлтэй явуулахыг шаардаж өлсгөлөн зарласан. Тэгвэл өнөөдөр Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч Ч.Хишигжаргал биеийн нөхцөл байдлынх нь талаар мэдээлэл өглөө”Н.Өнөрцэцэгийг 5 хэрэгт холбогдуулан шалгаж байна. Өлсгөлөн зарлахтай зэрэгцэн 461-р шүүх хурлыг нээлттэй явуулж өгөх хүсэлтээ гаргасан. Н.Өнөрцэцэг эмч нарын үзлэгт хамрагдахад бөөрний архаг дутагдалтай гэж оношилсон. Тиймээс цаашид өлсгөлөн зарлавал эрсдэлтэй гэдгийг эмч нар хэллээ. Гэвч Н.Өнөрцэцэгийн зүгээс “Шүүх хурлыг нээлттэй явуулах хүртэл өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ” гэх байр суурьтай байгаа. Түүнтэй уулзахад нойргүйдэлтэй, маш их хавантай, тамирдсан хүнд байсан. Н.Өнөрцэцэгийн хоригдож буй өрөө чийгтэй, нарны тусгалгүй, агааржуулалтгүй гэсэн. Ямартай ч маргаашийн шүүх хуралд Н.Өнөрцэцэг биечлэн оролцоно. Шүүх хурлыг хаалттай явуулж байгаа учир Н.Өнөрцэцэгийн хэргийн талаар мэдээлэл өгөхийг хориглосон” гэлээ.


One response to “Н.Өнөрцэцэгийг бөөрний дутагдалтай гэж оношилсон тул өлсгөлөнгөө үргэлжлүүлбэл эрсдэлтэй болохыг сануулжээ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *