Ачаа тээврийн жолооч нарын зөвшөөрлийн бичгийг квотоор олгож болзошгүй байна 


Хилийн бүсд тээвэрлэлт хийдэг  жолооч нар нэг болон олон удаагийн аюултай ачааны гээд  С,D,E,F төрлийн зөвшөөрлийн бичгүүдийг авдаг.  Өмнө нь өдөрт 400 тээврийн хэрэгсэл хилээр  нэвтэрдэг байсан бол Засгийн газрын шийдвэр гарч Замын-Үүд боомтыг  24 цагаар ажиллуулах болсноор өдөрт том ачааны 700 автомашин нэвтрэх болжээ. Улмаар зөвшөөрлийн хуудас дууссан тул  Замын-Үүдийн боомтод ачаа тээврийн автомашины урт дараалал үүссэн талаар жолооч нар мэдээлсэн. Тэгвэл өчигдрөөс  эхлэн олон болон нэг удаа нэвтрэх С, D зөвшөөрлийг хуудсын тоог нэмэгдүүлсэн гэсэн боловч нөхцөл байдал сайжраагүй гэдгийн жолооч нар мэдээлж буй.

Жолооч нарын төлөөлөл “Хилээр орох гэсэн 2000  гаруй автомашин байна. Нөхцөл байдал сайжраагүй.  3000 зөвшөөрөл ирсэн гэх мэдээлэл байгаа ч он дуустал 20-30 жолоочид  олгох гэнэ.  Уул уурхайн яамнаас зөвшөөрлийг олгодог болсноор ийм хүндрэл гарсан” гэлээ.

Харин уг асуудлыг хэрхэн анхаарч, ямар арга хэмжээ авах талаар АТҮТ-ийн ачаа тээврийн хэлтсийн дарга О.Энхбат дараах тайлбарыг өглөө.

Замын-Үүд гэж тусгайлан заасан 5000 С зөвшөөрөл, 50 мянган Д зөвшөөрлийн  бичиг авсан. Замын-Үүдэд хуваарилагдсан ч дууссан. Хятадаас нэмж бичиг өгөх боломжгүй гэх тайлбарыг өгсөн. Ямартай ч Зам тээврийн хөгжлийн яамнаас эхний ээлжид  3000 зөвшөөрлийн бичгийг олгосон” гэв.  


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *