82.829 айлын зуух шаардлага хангахгүй байна


Нийслэлийн 7 дүүргийн 43 агуулахад сайжруулсан 82.500 тонн шахмал түлш байна. “Тавантолгой түлш” компанийн эдгээр агуулахаас 27 аж ахуйн нэгж, байгууллага гурван маршрутаар шахмал түлш түгээж байна. Үүнийг гэрээт борлуулагчид 545 цэгээр борлуулж байгаа аж.

Гэр хорооллын 82.829 айлын зуух аюулгүй ашиглах шаардлага хангахгүй байна. Шаардлага хангахгүй зууханд шахмал түлш түлвэл угаартах эрсдэл бий болгодог тул зуухныхаа битүүмжлэлийг сайтар хангаж, угаараас сэргийлэхийг “Тавантолгой түлш” компани зөвлөлөө.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *