Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Бэхт багийн “Алсын” гэдэг газар ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж, зорчигч нас барсан тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн 20:37 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход “Улаанбаатар-Дорноговь” чиглэлд зорчиж явсан иргэн Н-ийн эзэмшлийн “Маяти” загварын ачааны автомашины араас “Соната-6” загварын суудлын автомашин /4 зорчигчтой/ мөргөж, иргэн Г /26 настай, эрэгтэй/ төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг ажиллаж цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

One response to “Ачааны машины араас суудлын машин мөргөж, 26 настай эрэгтэй нас баржээ”
hohinee yum uzeegu lalar goe uhej