Уушгины хатгалгаа өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?


Жил бүрийн арваннэгдүгээр сарын 12-ны өдрийг “Уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг.


Манай улсад томуу, томуу төст өвчний тархалт эрс нэмэгдсэн. Үүнээс үүдэн уушгины хатгалгаа өвчнөөр өвчлөх хүмүүсийн тоо өмнөх оноос 1-6 хувиар нэмэгдсэнийг ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Уг өвчнөөр өвдөгсдийн 50-60 хувь нь 0-4 насныхан байгаа аж. Тэгвэл уушгины хатгалгаа өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөөг хүргэе.


Уушгины хатгалгаа гэж юу вэ?
Ихэвчлэн ханиад томуу хүрсний дараа буюу даарсны улмаас хүний биеийн дархлаа суларч, амьсгалын замд байх хэвийн болон эмгэг бичил биетээр уушгины эд үрэвсэхийг хатгалгаа өвчин гэнэ. Хатгалгаа өвчнөөс хүүхдээ сэргийлэхийн тулд зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, хоёр нас хүртэл хөхүүлэхийн зэрэгцээ насанд нь тохирсон шим тэжээл бүхий нэмэгдэл хоолоор хооллох нь чухал.


Хатгалгаагаар өвчлөх эрсдэл:

• Бага насны хүүхдийн дархлаа бүрэлдэж гүйцээгүй байдаг тул өвчлөх эрсдэлтэй
• Хүүхдийг хэт бэгнэж гадна орчноос байнга тусгаарласнаар биеийн дасан зохицол нь алдагдаж амархан даарч бээрэх, олны дунд орох болон цэцэрлэгт явах үедээ өвчлөх эрсдэл өндөр байдаг
• Ангир уургаа амлаагүй, эхийн сүүгээр хооллоогүй хүүхэд өвчлөлд өртөмтгий байх нь элбэг.



Хатгалгаатай хүүхдэд илрэх шинж тэмдэг:
• Нэг минутанд амьсгалах амьсгалын тоо олшрох ба зовиуртай амьсгалах /АТ-Амьсгалын Тоо/: 

АТ>60 /хоёроос доош сартай/ 

АТ>50 /хоёроос 12 хүртэлх сартай/ 

АТ>40 /12 сараас таван нас хүртэл/
• Өндөр халуурах
,
• Цээж хонхолзох
• бөөлжих,
• хоолондоо муудах,
• тайван бус цочромтгой болох шинжүүд илэрнэ.

Хүүхдээ хатгалгаа өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
• Товлолт хугацааны дагуу вакцинуудыг хүүхдэдээ тогтмол хийлгэж байх нь уушгины хатгалгаагаар өвчлөх эрсдэлийг бууруулдаг. Мөн хатгалгааны эсрэг пневмококкийн вакцин нь уг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.
• Дотоод орчны агаарыг сэлгэх
• Эцэг эхчүүд хүүхдээ асарч, хооллох болон бие зассаны дараа гараа сайтар савандаж угаах дадлыг мөрдсөнөөр хатгалгаа өвчнөөс сэргийлэх боломжтой.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *