“Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” аяныг үндэсний хэмжээнд зохион байгуулна


Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяныг жил бүрийн 11-р сарын 25-аас 12-р сарын 10-ны хооронд зохион байгуулдаг.


Манай улсад 1997 оноос эхлэн Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвөөс анх энэхүү аяныг зохион байгуулж, түүнээс хойш НҮБ-ын Хүн амын сан, Засгийн газрын байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд тус санаачлагд нэгдэж Монгол улсад Жендерт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох их үйлсэд хүч нэмэн хамтдаа хичээж байгаа билээ.


Энэ хүрээнд өглөөний цай уулзалтыг “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”болох гэж байгаатай холбогдуулан Монгол Улсад дэвшүүлж буй “ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ – Шалтаг хэрэггүй” аяны урианд НҮБ, түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүн нарыг бидэнтэй хамтран дуу хоолойгоо нэгтгэхийг уриалан, харилцан мэдээлэл солилцох зорилготойгоор зохион байгууллаа.


Уулзалтаар Технологийн хурдацтай хөгжил ЖСХ үйлдэх шинэ сувгуудыг нээж, охид, эмэгтэйчүүдийн эсрэг цахим орон зайг улам бүр аюултай болгож байна. Энэ жил Монгол улсад өрнүүлэх аянаар онлайн болон оффлайн орчинд үйлдэгдэж буй ЖСХ, тэр дундаа ТАҮЖСХ-д онцгой анхаарал хандуулж, хүчирхийллийг таслан зогсоох, бууруулахад технологийн үүргийг хөндөн харуулахыг зорьж байгаа талаар онцлов.


Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь хамгийн өргөн тархсан, хүний эрхийн ноцтой зөрчил хэвээр байсаар байна.


Цагдаагийн ерөнхий газрын мэдээллээр 2024 оны эхний 9 сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн улмаас амь насаа алдсан хүний тоо 4.5%, хүнд гэмт хэрэг 20.2%, зөрчлийн тоо 24.3%-аар тус тус өссөн үзүүлэлттэй байна. 2024 оны 1-9 сарын хугацаанд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 37 НЦҮТ, ТХБ-уудаас эрүүл мэнд, хамгаалал, нийгэм, сэтгэлзүйн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг 3041 үйлчлүүлэгч авсан байна. Эдгээрийн 736 насанд хүрсэн эмэгтэйчүүд, 145 насан хүрсэн эрэгтэйчүүд, 28 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 1231 охид болон 929 хөвгүүд эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11%-ийн өсөлттэй байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *