Алдаа биш дурсамжаа бүтээ


Өмнөговь аймгийн ГХУСАЗСЗ, ЗДТГ, Цагдаагийн газар хамтран “Алдаа биш дурсамжаа бүтээ” нөлөөллийн арга хэмжээ өрнүүлж эхэллээ. Архидан согтуурах, мансуурах бодистой тэмцэх, архинаас татгалзсан иргэнийг нийгэмшүүлэх, ажлын байраар хангах бодлогыг хэрэгжүүлэх, архидан согтуурснаас үүдэлтэй гэмт хэргийг бууруулах, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус аяныг эхлүүлж байна. Хамтын хүчээр хазайсан нэгнийгээ дэмжиж “Архинд үгүй” гэж хэлэхэд нь тусалцгаая!


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *