Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн санхүүжилтээр нийслэлийн Онцгой байдлын газарт угаарын хийн хордлого болон гүний шумбалтын азотын хийн хордлогын үед аврагчдыг эмчлэх, өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээний тоног төхөөрөмж /барокамер/-ийг нийлүүллээ. Аврагчдыг өндөр ууланд авирах, гүн усанд шумбах, гал түймэр, химийн осол, угаарын хийн хордлогод орсон үед тус тоног төхөөрөмжөөр нөхөн сэргээх эмчилгээ хийх юм байна.