Английн хөгжмийн хамгийн том “Glastonbury” фестивалийн тасалбар 30 минутад борлуулагджээ


Английн дуу хөгжмийн хамгийн том наадам гэгддэг “Glastonbury” фестивалийн ирэх жилийн эхний ээлжийн тасалбар худалдаанд гараад 30 минутын дотор борлуулагдаж дууссаныг наадмын зохион байгуулагчдын зүгээс мэдээлжээ.

“Glastonbury 2025” наадмын талбай руу явах унаанд үнэгүй суух боломжтой эхний ээлжийн тасалбарын худалдаа орон нутгийн цагаар пүрэв гаригийн 18 цагт эхэлж, 18:32 минутанд өндөрлөж, улмаар вебсайтан дээрээ тасалбар дууссан мэдэгдлийг нийтэлжээ. Өнгөрсөн жилийн үнэгүй зорчих боломжтой тасалбар 25 минутанд дуусч байсан бол энгийн тасалбар нь нэг цагийн дотор борлуулагдан дуусч байсан.

Энэ жилийн тасалбарын худалдаанд олноор нь худалдан авч дамлах гэх зэргээр ямар нэгэн асуудал үүсгэхгүйн тулд тасалбар захиалга болон худалдан авалтын үйл явцыг шинэчлэн явуулаад байгаа юм байна.

Ийнхүү эхний ээлжийн тасалбарын худалдаа амжилттай явагдаж дуусаад байгаа бол энгийн стандарт тасалбарын худалдаан орон нутгийн цагаар 17-ны ням гаригийн өглөөний 9 цагт эхлэх ажээ. Өнгөрсөн жил тус наадмын энгийн тасалбар 355 фунт стерлингээр зарагдаж байсан бол энэ жил 373.5 фунт стерлингээр зарагдах юм байна.

“Glastonbury 2025” хөгжмийн наадам ирэх оны 6 сарын 25-29-ний өдрүүдэд Английн Сомерсет мужийн Worthy Farm хэмээх газарт зохион байгуулагдах бөгөөд наадамд оролцох хамтлаг, уран бүтээлчдийн нэрс хараахан тодорхой болоогүй байгаа юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *