Жи Драгоны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй ДОЛООН БАРИМТ


К-поп ертөнцийн үндэсний баялаг хэмээн өргөмжлөгддөг домогт “Big Bang” хамтлагийн ахлагч, дуучин, Продюсер Жи Драгоны тухай сонирхолтой баримтуудыг уншигч танд хүргэж байна. Эмээ алчуур, эмэгтэй хувцсыг загварын шинэ хандлага болгож чадсан тэрбээр Шанел брэндийн ази тивийн хамгийн анхны элчин сайд болж байсан юм. Ингээд түүний тухай сонирхолтой баримтуудыг хүлээн авна уу

  1. Тэрбээр таван настайдаа анхны цомгоо гаргаж байжээ. Жи Драгон 1993 онд зул сарын баярын үеэр цомог гаргасан “Little Lula” хамтлагийн нэг гишүүн байсан ч тун удалгүй гэрээгээ цуцалсан байна.

2. Жи Драгон телевизийн анхны хүүхдийн шоунд оролцож байжээ. Энэхүү нэвтрүүлэг 1992 онд цацагдаж байжээ.

3. Түүнийг рептэй танилцуулсан анхны CD нь Wu-Tang Clan-ын цомог байв.

4. Жи Драгон YG энтэртайменттай гэрээ хийхээс өмнө SM энтэртайменттай таван жилийн гэрээ байгуулж хамтран ажиллаж байжээ.

5. Жи Драгон хэмээх артист 2006 онд “мэндэлсэн” бөгөөд тухайн жилдээ “Big Bang” хамтлагийн ахлагч болж байжээ.

6. Жи Драгон хэмээх нэр хоёр утга агуулдаг байна. Түүний жинхэнэ нэр Jiyong буюу солонгосоор луу гэсэн утга илэрхийлдэг. Хоёрдугаарт Хятад хуанлигаар тэрбээр луу жилд төржээ

7. Тэр 13 настайдаа анхны реп дуугаа хийжээ


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *