Дорноговь аймгийн засаг дарга А/774 дүгээр захирамж гаргаж, аймгийнхаа нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цагийн хуваарийг шинэчиллээ. Тус аймагт согтууруулах ундаа зардаг дэлгүүр, худалдааны төвүүд 07:00-22:00 цагийн хооронд, үйлчилгээний газрууд 14:00-01:00 цагийн хооронд ажиллахаар болж байна.
Согтууруулах ундаа зарах, түүгээр үйлчлэхийг хориглосон өдрүүд:
- Гэр бүлийн өдөр буюу 5-р сарын 15,
- Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 6 дугаар сарын 1,
- Хичээлийн шинэ жил эхлэх өдөр буюу 9-р сарын 1,
- Охидын эрхийг хамгаалах өдөр буюу 10 дугаар сарын 11.
Үүнтэй холбоотойгоор тус аймгийн Цагдаагийн газар эргүүл хийх хуваариа өөрчлөх юм байна.