Ширэн бээлийтнүүд “Дэлхийн цом”-ын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ


Их Британи улсын Шейфилд хотод боксын Дэлхийн цомын тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй 9 тамирчин оролцсоноос 3 тамирчин алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Тодруулбал эрэгтэйчүүдийн 51 кг жинд А.Баттулга алтан медаль хүртлээ. Түүний жинд мөнгөн медалийг Английн тамирчин, хүрэл медалийг Япон болон Пан Америкийн тамирчид хүртэв.

Харин 63.5 кг жинд Т.Энхтөр хүрэл медаль хүртэж, монголын багийн хоёр дахь медалийг авлаа. Түүний жинд Бразилийн тамирчин алт, Японы тамирчин мөнгөн медаль хүртсэн юм.

Тэгвэл эмэгтэйчүүдийн 54 кг жинд О.Есүгэн мөнгөн медаль хүртлээ. Түүний жинд Тайванийн тамирчин алтан медаль, БНСУ болон Бразилийн тамирчид хүрэл медаль хүртэв.

Баг, тамирчдын дасгалжуулагчаар Д.Отгондалай, О.Батхүү нар ажилласан юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *