Реппер Б.Гантулга Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхийн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Түүний хувьд 2025 оны наймдугаар сараас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн залуучуудын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд найз бүсгүйнхээ биед халдаж хүчирхийлэл үйлдэж буй бичлэг олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан байдаг.