“Хөх сувд-2025” мөсний баяр хоёрдугаар сарын 13-наас 23-нд болно


Хорин дөрвөн жилийн түүхтэй “Хөх сувд” мөсний баяр энэ жил 2025 оны 2 дугаар сарын 13-23 хооронд арав хоног үргэлжлэхээр болжээ. Жил бүрийн гуравдугаар сарын эхний 2 хоногт болдог тус баяр энэ жил цагаан сартай давхацсан тул хугацааг ийнхүү урагшлуулжээ. Анх 2000 онд “Далай ээж” хэмээн нэрлэгддэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан. Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүх нар санаачлан Хатгал тосгон Сантын өвөр гэдэг газар мөсний баяр хийж арваад чаргатай морины уралдаанд иргэд оролцуулж байсан байна.

Харин сүүлийн жилүүдэд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр гадаад дотоодын жуулчдын хамгийн их зорьж очдог баяр мөсний баяр болжээ.Мөсний баярт Улаанбаатар хотоос 800 орчим км засмал зам, урьдчилан захиалсан нислэгээр очих боломжтой болсноор 2024 онд 20 мянга гаруй иргэн оролцсон байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *