Хүүхдийн тусламжийн 108 утсанд 2024 оны 11-р сарын 30-ны өдрийн байдлаар 92725 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 59520 дуудлага нь зорилтод, 33205 нь зорилтод бус дуудлага байжээ.
Нийт зорилтод дуудлагын 11961 нь хүүхэд хамгааллын дуудлага байсан бол зөвлөгөө хүссэн 5065, мэдээлэл хүссэн 42451 дуудлага байна.Нийт дуудлага мэдээллийг өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 0.7 хувиар буурчээ.
108 утас руу иргэд андуурч залгах, хүүхдүүд тоглоом хийж ярих элбэг байдаг ба нийт дуудлагын 40 орчим хувь нь зорилтод бус дуудлага байна гэх статистикийг гаргажээ. Харин хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр энэ оны 11-р сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, хамгаалалтад авах шаардлагатай 278 хохирогч хүүхдийг хүлээн авч холбон зуучлах үйлчилгээ үзүүлээд байна. Түр хамгаалах байраар үйлчлүүлсэн 278 хүүхдийн 174 нь ар гэртээ эргэн нэгджээ.