Сурагчид маргалдаж нэгнийхээ тархинд гэмтэл учруулжээ


Нийслэлийн Ерөнхий боловсролын 122-р сургуулийн 8,9 дүгээр ангийн сурагчид маргалдсаны улмаас  нэгнийхээ тархинд нь  гэмтэл учруулжээ. Гэмтсэн хүүхэд хагалгаанд орсон. Биеийн байдал нь тогтвортой байгаа талаар тус сургуулийн нийгмийн ажилтан Г.Энхсайхан мэдээллээ.

Сургуулийн зүгээс түлхсэн гэх хүүхэд болон ар гэрийнхэнтэй нь уулзаж зөвлөгөө мэдээллийг өгч, нөлөөллийн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн гэлээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *