Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Энэ дагуу эхийн алдар одонтой ээжүүдэд олгох мөнгөн тэтгэмжийн хэмжээ хоёр дахин нэмэгдэх ба 2025 оны төсвийн төсөлд нэмэгдсэн дүнгээр 32.2 тэрбум төгрөг тавигджээ.