Үс засуулбал эрч хүч ихэснэ


ӨВЛИЙН ДУНД УЛААН ХУЛГАНА САРЫН НАЙМАН ЦАГААН ШАР БИЧ ӨДӨР

  • Үс засуулвал: Эрч хүч ихэснэ.
  • Наран ургах, шингэх: 08.31-16.59
  • Барилдлага: Үхэх   
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй   
  • Суудал: Гал

Аргын тооллын 12 сарын 10, Ангараг гараг. Билгийн тооллын 10, Дэлгэрүүлэгч одтой, шар бич өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:31-16:59. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *