Б.Маралмаа охинд туслах “Ард түмний бэлэг” аяныг эхлүүлжээ


20 жил тэргэнцэртэй охиныгоо зөөж их сургуулийн босго алхуулсан аавын талаар манай сайт сурвалжилсан.

Тэгвэл Б.Маралмаа охин болон аавд нь хэрэгцээт зүйлээр нь туслах хүсэлтэй байгаагаа олон хүмүүс илэрхийлсэн.

Нэгэн байгууллагын хамт олон нэгдэж Б.Маралмаа охинд шинэ нөүтбүүк бэлэглэсэн бол иргэн Дамбаагийн зүгээс аав охин хоёрт туслах “Ард түмний бэлэг” аяныг ийнхүү эхлүүлсэн талаар сошиал хуудаснаа мэдээлжээ.

Энэ талаар “Тусгай хэрэгцээт хүмүүсд хамгийн их хэрэгтэй байдаг зүйл бол автомашин.Тэр тусмаа сурч боловсорч яваа дүүд, охиныхоо төлөө 20 гаруй жил зөөж, хүргэж, өргөж, тээвэрлэж, түрж яваа аавд тусгай хэрэгцээт хүнийг тээвэрлэх зориулалтын машин маш чухал юм. Аав нь нас явахын хэрээр өсөж торниж том болж буй охиноо үргэлж өргөж даана гэдэг асуудал мэт санагдсан. Мундаг аав охин хоёрыг өрөвдсөндөө тус аяныг эхлүүлээгүй юм шүү… Охинд, аавд илүү их итгэл, урам өгөх зорилготой” гэжээ.

Данс: 5311548743 – Б.МАРАЛМАА – /Хаанбанк/


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *